Ховордсон амьтан агнаж, худалдан борлуулж байхад нь илрүүлжээ
энэ сарын 2-нд Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
Т.
Т.Болор-Эрдэнэ
Мэдээллийн алба
Уншихад 1 минут

Энэ сарын 1-нд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Хоёр мод гэх газраас тус суманд оршин суух 40 настай эрэгтэй “Э” ховордсон амьтан болох хулан агнажээ. Түүнийг энэ сарын 2-нд Сайншанд сумын нутаг дэвсгэрт худалдан борлуулж байхад нь цагдаагийн алба хаагчид илрүүллээ.
Дээрх үйлдэлд Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Хуваалцах


















