Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр чиглэлд богино эргэлт хийлээ

Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 6 автобусыг нэмэлтээр өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гаргаад байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр чиглэлд богино эргэлт хийлээ
Хоёр чиглэлд богино эргэлт хийлээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн газраас замын ачаалал ихтэй, түгжрэл үүсдэг цагуудад үндсэн хоёр чиглэлд богино эргэлтийн 6 автобусыг нэмэлтээр өчигдрөөс эхлэн үйлчилгээнд гаргаад байна.Тодруулбал, Ч:1 чиглэл нь Энхтайван өргөн чөлөөний дагуу Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчдог. Тухайн чиглэлийг ажил тарах цагуудад Ч:1А Ч:1Б гэсэн 2 чиглэл болгон богино эргүүлэхээр зохицуулалт хийлээ.Таван шараас ирсэн автобус Мөнгөн завьяагаар эргэж байгаа бол Офицеруудын ордноос ирж буй нь Сүхбаатарын талбайгаас буцаж байгаа юм.Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байна.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Хуваалцах