Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргалаа

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 04:00 цагаас эхлэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргалаа
Хоёр дахь осолдогчийг уурхайн гүнээс гаргалаа. Зураг: МҮОНРТ

Налайх дүүрэгт иргэн Б-гийн сэргээн ашиглаж буй нүүрсний бичил уурхайд нуралт үүсч, хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдлаа гэсэн дуудлагаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны 04:00 цагаас эхлэн ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийн аврах бүлэг ослын голомтод ажиллалаа.

Аврагчид 12 цаг ажилласны эцэст нурангид дарагдсан нэг осолдогчийг 16:19 цагт гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байсан. Тэгвэл 18:15 цагт уурхайн нурангид дарагдсан хоёр дахь осолдогчийг олж гарган, холбогдох байгууллагад хүлээлгэн өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах