Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 7-ны баасан гарагт явуулна

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтын товыг наашлуулсан байна.

ЕС
Ерөнхийлөгчийн сонгууль-2017

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 7-ны баасан гарагт явуулна
Хоёр дахь санал хураалтыг долоодугаар сарын 7-ны баасан гарагт явуулна. Зураг: МҮОНРТ

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дахин санал хураалтын товыг наашлуулсан байна. СЕХ-ноос өчигдөр мэдээлэл хийхдээ долоодугаар сарын 9-нд сонгууль явуулна гэж байсан. Харин өнөөдөр нам, холбоодоос ирсэн хүсэлт, шаардлагын дагуу дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-ны баасан гарагт болгох шийдвэрийг хэлэлцэн баталжээ. Гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд долоодугаар сарын 4, 5-ны өдрүүдэд саналаа өгөх юм байна.

Хоёр дахь санал хураалтын саналын хуудсыг хэвлүүлэх, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комисс байгуулах, санал авах байруудад саналын хуудсыг хүргүүлэх, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, санал тоолох төхөөрөмжийг бэлтгэх, тэдгээрийг хүргүүлэх зэрэг ажлын бэлтгэлийг хангах боломжийг тооцож байж сонгуулийн товыг гаргасан гэж СЕХ-ноос мэдээллээ.

Хуваалцах