Хоёр хүнийг бүлэглэн дээрэмдсэн 13-16 настай хүүхдүүдийг баривчиллаа
16 настай, эрэгтэй Ц.М болон Б.Н, 15 настай, эрэгтэй С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Мэдээллийн алба

Цагдаагийн байгууллагад 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдөр 23 цаг 50 минутанд “Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороонд байрлах орон сууцанд 2 согтуу хүн зодуулж, дээрэмдүүлсэн байна” гэх мэдээлэл хүргэгджээ. Энэ дагуу Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 3 дугаар хэлтсээс шалгахад иргэн 49 настай, эрэгтэй Д.Д, 48 настай, эрэгтэй Л.Б нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тус байрны цахилгаан шатан дотор 4 хүнд зодуулж, дээрэмдүүлсэн байжээ.
Дээрх хэргийг 16 настай, эрэгтэй Ц.М болон Б.Н, 15 настай, эрэгтэй С.Б, 13 настай, эрэгтэй Х.Ч нар бүлэглэн үйлдсэнийг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
Хохирогч хоёр эрэгтэй эмнэлгийн байгууллагад үзүүлж байгаа аж.


















