Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураажээ

Хяналт шалгалтын явцад Орхон аймгийн долоон иргэн Сайхан сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураан авч, устгал хийж, МХГазрын байцаагчид дээрх хууль бус зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураажээ
Хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураажээ. Зураг: МҮОНРТ

Булган аймгийн Байгаль орчны газраас Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хууль бус мод бэлтгэл, ан агнуур, жимс жимсгэний хяналт шалгалтыг хийсэн байна. Төлүүгийн даваа, Дондогийн булгийн цайны газрууд, агуулахад шалгалт хийж, иргэдэд “Амьтны тухай хууль”, БОНХЯамны сайдын А- 61 дүгээр тушаал, хууль бусаар тарвага агнасан бол төлөх нөхөн төлбөр, торгуулийн хэмжээг танилцуулж мэдээлэл өгч, гарын авлага тараажээ. Хяналт шалгалтын явцад Орхон аймгийн долоон иргэн Сайхан сумын нутаг дэвсгэрээс хууль бусаар хоёр тарвага, дөрвөн мөндөл агнасан байсныг хураан авч, устгал хийж, МХГазрын байцаагчид дээрх хууль бус зөрчлийн хэргийг шийдвэрлүүлэхээр хүлээлгэн өгсөн байна.

Хуваалцах