Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хоёр уулчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Сураггүй болсон 17 хүний 15-ынх нь цогцосыг олжээ. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр уулчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
Хоёр уулчинг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Отгонтэнгэр хайрханд сураггүй болсон уулчдыг эрэн хайх ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Сураггүй болсон 17 хүний 15-ынх нь цогцосыг олжээ. Хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

Өнөөдөр оройноос цаг агаар хүйтрэх талаар холбогдох газруудаас анхааруулсан учраас эрлийн ажиллагааг шуурхай, эрчимтэй явуулахаар төлөвлөж байгаа аж. Амиа алдсан 14 уулчны шарилыг Улаанбаатарт өчигдөр Улаанбаатарт авчирч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд цогцос таниулах ажиллагааг явуулсан байна.

Хуваалцах