Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хоёр зуун малчин өрхөд ОУ-ын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ

МУЗН-ээс Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхийг ОУ-ын хүмүүнлэгийн тусламжид хамруулахаар болсон байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёр зуун малчин өрхөд ОУ-ын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ
Хоёр зуун малчин өрхөд ОУ-ын хүмүүнлэгийн тусламжийг үзүүлнэ. Зураг: МҮОНРТ

МУЗН-ээс Дархан, Шарын гол сумын 200 малчин өрхийг ОУ-ын хүмүүнлэгийн тусламжид хамруулахаар болсон байна. Хоёр сумаас тус бүр 100 малчин өрх хамрагдах бөгөөд харьяа багуудаар нь дамжуулан тухайн өрхүүдийн бүртгэл, судалгааг хийж дуусчээ. Өнөөдөр МУЗН-ийн Хүүхэд, залуучуудын хөтөлбөрийн багийн ахлагч С.Намсрайжав, Дархан-Уул аймгийн УЗХ-ны дарга Б.Отгонбаяр нар Дархан сумын удирдлагуудтай болон тусламжид хамрагдах малчидтай уулзлаа.

Малчдад үзүүлэх эрдэс тэжээлийн багц бүхий тусламж гуравдугаар сарын эхээр ирэх юм байна. Олон улсын хүмүүнлэгийн тусламжид малчдыг хамруулсан явдалд талархаж байв.

Хуваалцах