Хоёрдугаар сараас 1-нээс тэтгэвэр нэмнэ
Ирэх хоёрдугаар сараас нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүртэл нэмнэ.
Мэдээллийн алба

Ирэх хоёрдугаар сараас нийгмийн халамжийн тэтгэврийг амьжиргааны баталгаажих түвшинд хүртэл нэмнэ. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр ажиллаж байна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярилаа.
Түүнчлэн нэгдүгээр сард багтаан төрийн албан хаагчдын цалинг тодорхой хувиар нэмэхээр төлөвлөж байна гэж тэрбээр нэмж хэллээ.


















