Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хоёрдугаар сарын 17-21-ний теле хичээлийн хуваарийг хүргэж байна

Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёрдугаар сарын 17-21-ний теле хичээлийн хуваарийг хүргэж байна
Хоёрдугаар сарын 17-21-ний теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Зураг: МҮОНРТ

Суралцагч нартаа илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦ хэлбэрээр явуулна.

Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/

Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил олгодог давуу талтай. Аливаа ойлголт ухагдахууныг өргөн утгаар хүлээн авч нийлмэл мэдлэг чадвар олж авах боломж бүрдүүлнэ.

Та хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.

Эх сурвалж: БСШУСЯ

Хуваалцах