Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно

шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох ши

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно
Хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсооно. Зураг: МҮОНРТ

Улсын онцгой комисс хуралдаж, шинэ коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд Сар шинийн өдрүүдэд буюу 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өглөө 08:00 цагаас 2020 оны хоёрдугаар сарын 27-ны 08:00 цаг хүртэл хот хоорондын чиглэлийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг гаргасан.

Үүнд улс, хот хоорондын автобус, галт тэрэг, автомашины хөдөлгөөн бүрэн хамаарч байгаа бөгөөд иргэний нислэгийг хязгаарлахгүй юм байна.

Мөн зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хулгайн замаар гарч энд тэнд цасанд сууж өөрийгөө болон хамт яваа хүмүүсийнхээ амь насанд эрсдэл учруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэн байхыг Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байгаа учир хулгайн замаар зорчихгүй байхыг сануулж байна.

Хуваалцах