Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ХСҮТ ажилчиддаа үр дүнгийн урамшуулал олгожээ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100% гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд удаагүй байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ХСҮТ ажилчиддаа үр дүнгийн урамшуулал олгожээ
ХСҮТ ажилчиддаа үр дүнгийн урамшуулал олгожээ. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд улсын эмнэлгүүд төсөвт байгууллагын тогтолцооноос 100% гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд удаагүй байна.Хэдийгээр энэ үйл явдал нь өмнө нь төсөвт тогтолцоогоор ажиллаж байсан эмнэлэгүүдэд шинэ, дээр нь хэрэгжүүлэх явцад олон асуудал тулгарч байгаа ч эрүүл мэндийн салбарын үр дүн, чанар, хүртээмжийг дээшлүүлэх зөв алхам болжээ гэдэгт мэргэжлийн хүмүүс санал нэг байгаа билээ.Эмнэлгүүд иргэнд үзүүлсэн тусламж үйлчилгээнийхээ үр дүнгээр санхүүжиж эхэлсэнээр эмчилгээ оношилгоондоо чанарыг улам сайн анхаарах, үйлчлүүлэгч төвтэй тусламж үйлчилгээ үрүү шилжиж, шинэ шилдэг технологиудыг нэвтрүүлж үйл ажиллагаагаа тэлэх, ажилчдын цалин урамшууллыг нэмэх, тоног төхөөрөмжөө шинэчлэх зэргээр бие даан хөгжих боломж нэмэгдсэн билээ.ХСҮТ-ийн хамт олны хичээл зүтгэл, сайн ажилласны үр дүнд энэ жилийн хугацаанд гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоосоо 2 дахь удаагийн үр дүнгийн урамшууллыг ажилчдадаа олголоо. Өнгөрсөн 7-р сард Хавдар судлалын эмч, сувилагч, үйлчлэгч гээд нийт ажилтнууд үр дүнгийн ялгаатайгаар 900 мянган төгрөгнөөс 15.8 сая төгрөг хүртэлх урамшууллыг авсан нь эрүүл мэндийн салбарт үйлчилж буй санхүүжилтийн шинэ тогтолцооны амжилттай жишээ болсон юм.Тэгвэл энэ 12-р сард ХСҮТ нь сүүлийн хагас жилийн ажлаа дүгнэж, хамт олноороо амжилттай ажилласны үр дүнд үндсэн болон гэрээт бүх ажилтнууддаа 2022 оны сүүлийн хагас жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг олгосон байна. Хамгийн гол онцлог нь энэ удаагийн урамшууллын дүн нь өмнөх хагас жилд олгосонтой харьцуулахад өссөн төдийгүй, чанарын үзүүлэлтүүдийг үр дүнг тооцоход түлхүүтэй хэрэглэсэн байна.Ийнхүү сүүлийн хагас жилд Хавдар судлалын үндэсний төв нь 2 удаа урамшуулалт цалин олгосноос гадна, Эрүүл мэндийн ажилтнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах 8-р сард нийт ажилтнууддаа тус бүр 3 сая төгрөгийн дэмжлэгийг үндсэн цалин дээр нь нэмж олгож байсан билээ.Гүйцэтгэлийн санхүүжилтийн шинэ тогтолцоо нь эмнэлгийн бие даасан хөгжлийг дэмжих, ажилчдын цалин хөлсийг нэмэх, урамшуулах асуудлаа эмнэлэг өөрөө шийдэх зэрэг олон давуу талтайг харуулсны зэрэгцээ тусламж үйлчилгээг тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэхэд ажилтан нэг бүрийн үүрэг оролцоо, хариуцлага нэн чухал бөгөөд хөгжил шинэчлэлтэй хөл нийлүүлэх ёстойг мэдрүүлсэн, ололт, амжилт, сургамж, ухаарлаар дүүрэн байлаа.ХСҮТ-ийнхөн, шинэ тогтолцоонд хөлөө олж, амжилттай ажилласан туршлага, ололт дээрээ тулгуурлан ирж буй 2023 онд үр дүн, чадамжид суурилсан цалингийн тогтолцоонд бүрэн шилжихээр бэлтгэлээ хангаж байна.Эх сурвалж: ХСҮТ

Хуваалцах