Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг энэ сарын 15-23-ны өдрүүдэд тэмдэглэнэ
Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар баталж хөтөлбөр гарган, 20 ажил хийхээр болсон.
Мэдээллийн алба

Хубилай хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, төсвийг Засгийн газрын хуралдаанаар баталж хөтөлбөр гарган, 20 ажил хийхээр болсон. Шинжлэх ухааны академиас “Монголын их Юань улсын Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ой"-г тэмдэглэх санаачилга гаргасныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сайшаалтай хүлээн авчээ.
Хубилай хааныхаа ойг тэмдэглэн өнгөрүүлж, түүхийн үнэн байдлыг дэлхий нийтэд ойлгуулах нь зүй ёсны хэрэг юм. Энэ ч үүднээс БСШУЯ-наас өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэж ойг тэмдэглэх ажлын талаар мэдээлэл өглөө. Энэ талаар тус яамны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр ярьж байна.


















