Хүчингийн хэрэг үйлдсэн Э-д 15 жилийн ял оноожээ
Дорнод аймгийн Прокурорын газар насанд хүрээгүй /14 настай/ яллагдагч Э-гийн үйлдсэн хүчингийн хэргийг шийдвэрлэжээ.
Мэдээллийн алба

Дорнод аймгийн Прокурорын газар насанд хүрээгүй /14 настай/ яллагдагч Э-гийн үйлдсэн хүчингийн хэргийг шийдвэрлэжээ. Тодруулбал, 2014 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн Халх гол сумын I багийн нутагт оршин суух иргэн Б-ын гэрт бага насны хүүхдийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан /3 настай/ Х-г хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Анхан шатны шүүх 2015 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр 15 тоот шийтгэх тогтоол гаргаж, насанд хүрээгүй шүүгдэгч Э-г бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 15 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.


















