Хүчирхийлэгчтэй Канад туршлагаар харьцана
Улмаар УИХ-аас төслийг УИХ-ын Чуулганы хэлэлцүүлэгт бэлтгүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулан ажилуулж байна.Энэхүү ажлын хэсгийн гишүүд Канад улсын Бритиш Колумб мужид албан томилолтоор ажиллаж туршлага судалжээ.
Мэдээллийн алба

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг намрын Чуулганаар хэлэлцэх юм.Төслийг хууль зүйн яамнаас боловсруулж Хууль зүйн сайд УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.
Улмаар УИХ-аас төслийг УИХ-ын Чуулганы хэлэлцүүлэгт бэлтгүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны дэргэд байгуулан ажилуулж байна.Энэхүү ажлын хэсгийн гишүүд Канад улсын Бритиш Колумб мужид албан томилолтоор ажиллаж туршлага судалжээ.
Томилолтын багт УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Эмэгтэй гишүүдийн бүлгийн ахлагч Л.Эрдэнэчимэг, гишүүн С.Баярцогт, ХЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, ХАХНХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Д.Энхжаргал, ХЗЯ-ны мэргэжилтэн Д.Саруул нар багтжээ.
Тэд Канад улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх салбар дундын асуудлыг хариуцсан Засгийн газрын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа, Хохирогчид үйлчилгээ үзүүлэх төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны зохион байгуулалт, үр дүн, Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллагын энэ төрлийн хэргийг илрүүлэх, таслан зогсоох, мөрдөн шалгах болон хянан шийдвэрлэж байгаа байдалтай газар дээр нь танилцсан байна. Мөн энэ үеэр Бритиш Колумб мужийн Ванкувер хотын Цагдаагийн газрын Эргүүлийн цагдаа нартай хамт Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын дагуу “ажилласан” байна.


















