Хүчирхийлийн улмаас хэрэг үйлдсэн хоригдлын ялыг хөнгөвчилнө
Хэлэлцүүлгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн хамрах хүрээг өргөжүүлж гэрийн үйлчлэгч, айлд байдаг хүүхэд, хүүхэдтэй хэрнээ салсан аав, ээжийг тусган оруулжээ.
Мэдээллийн алба

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн болон Парламентийн сэтгүүлчдийн холбоотой хамтран "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал, жендэрт суурилсан хүчирхийллийг мэдээлэхэд анхаарах зүйлс” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн хамрах хүрээг өргөжүүлж гэрийн үйлчлэгч, айлд байдаг хүүхэд, хүүхэдтэй хэрнээ салсан аав, ээжийг тусган оруулжээ. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн улмаас гэмт хэрэг үйлдсэн хоригдлуудын ялыг хөнгөвчлөх асуудлыг хэлэлцэж байгаа аж. Тус хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна.


















