Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүллээ

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүллээ
“Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнд шилжүүллээ. Зураг: МҮОНРТ

Замын цагдаагийн албанаас замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвийн замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгон зохицуулж байна. Тус худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш чиглэлтэй далангийн уулзвар хүртэл, далангийн уулзвараас хуучнаар “Судалт” төвийн уулзвар хүртэл баруунаас зүүн тийшээ нэг чигийн хөдөлгөөнд оруулж зохицуулж байгаа юм.

Авто машины улсын дугаарын хязгаарлалт тогтоосон амралтын өдрүүдэд алслагдсан гэр хорооллоос “Нарантуул”, “Дэнжийн мянга”, “Хүчит шонхор” худалдааны төв чиглэлд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж байна.

Хуваалцах