Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүчтэй салхи, борооны улмаас цахилгаан дамжуулах зарим шугамд гэмтэл гарлаа

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 15:40 минутын орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байна. Шугамын гэмтлийг засварлахаар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчтэй салхи, борооны улмаас цахилгаан дамжуулах зарим шугамд гэмтэл гарлаа
Хүчтэй салхи, борооны улмаас цахилгаан дамжуулах зарим шугамд гэмтэл гарлаа. Зураг: МҮОНРТ

Хүчтэй салхи салхилж, бороо орж байгаагийн улмаас 15:40 минутын орчимд 35/10кВ-ын Атар дэд станцаас 35 кВ-ын Лүн цахилгаан дамжуулах агаарын шугамд гэмтэл гарсан тул Төв аймгийн Лүн сумын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ түр доголдоод байна. Шугамын гэмтлийг засварлахаар УБЦТС ТӨХК-ийн Өндөр хүчдэл түгээх төвийн засварын бригад ажиллаж байна.

Мөн өнөөдөр ЦДҮС ТӨХК-ийн 110 кВ-ын Сэлбэ дэд станцад гэмтэл гарснаас СБД, ЧД-ийн 19-хороо Зуслан чиглэлийн хэрэглэгчдийн цахилгаан хангамж 18:25-19:30 цагийн хооронд доголдсон. Гэмтлийг ЦДҮС ТѲХК-аас богино хугацаанд засварлаж хэвийн болголоо.

УЛААНБААТАР ЦАХИЛГААН ТҮГЭЭХ СҮЛЖЭЭ ТӨХК

Хуваалцах