Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байхыг анхааруулж байна

2017 оны 10 дугаар сарын 07-оос 8 шилжих шөнө ихэнх нутгаар хур тунадас, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байхыг анхааруулж байна
Хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байхыг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

2017 оны 10 дугаар сарын 07-оос 8 шилжих шөнө ихэнх нутгаар хур тунадас, ялангуяа нутгийн төв хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурч, хүйтрэхийг Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс онцгойлон анхааруулж байна.

Иймд: Иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн:

-Шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж, хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, түүнчлэн малын бэлчээрлэлтэд онцгойлон анхаарах;

-Хүчтэй цасан шуурганы үеэр үзэгдэх орчин хязгаарлагдах, автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүссэний улмаас тээврийн хэрэгсэл саатах, бөөгнөрөл үүсэх зэрэг хүндрэл гардаг.

Иймд, хүчтэй салхи шуурганы үед замд гарахгүй байх, зайлшгүй шаардлагатай тохиолдолд хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Баянзүрх Онцгой байдлын хэлтсээс анхааруулж байна.

Хуваалцах