Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Худал яриа илрүүлэгчийг 400 ам.доллараар санал болгож байна

Худлаа ярьж буйг илрүүлэгч төхөөрөмжийн мини хувилбар гарчээ. Уг төхөөрөмжийн мэдрэгчтэй үзүүрийг хуруундаа бэхлээд асуултад хариулах байдлаар шалгуулах гэнэ.

Б.
Б.Батхолбоо

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худал яриа илрүүлэгчийг 400 ам.доллараар санал болгож байна
Худал яриа илрүүлэгчийг 400 ам.доллараар санал болгож байна. Зураг: МҮОНРТ

Худлаа ярьж буйг илрүүлэгч төхөөрөмжийн мини хувилбар гарчээ. Уг төхөөрөмжийн мэдрэгчтэй үзүүрийг хуруундаа бэхлээд асуултад хариулах байдлаар шалгуулах гэнэ. Ингэснээр хүний зүрхний цохилт, арьсны гадаргуугийн хариу үйлдэл зэргийг харьцуулан шинжилж худал ярьж буй эсэхийг тогтоон дохиолол өгөх юм.

Ямар нэг маргаан, тэр тусмаа гэр бүл дотор болдог хэрүүл тэмцэл ихэнхдээ хэн нэгэн худал ярьснаар дэгддэг байна. Тиймээс худлаа ярьж буйг илрүүлэх төхөөрөмжийн жижиг хувилбарыг бүтээжээ. Энэхүү авсаархан төхөөрөмжийг гэртээ хэрэглэж болох ба үнэн худлыг ялгахад хялбархан болох гэнэ. Одоогоор санал болгож буй үнэ 400 ам.доллар ажээ.

Хуваалцах