Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалт боллоо

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалт боллоо
Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалт боллоо. Зураг: МҮОНРТ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ирэх зургаадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулах Стратегийн команд штабын сургуулийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэ хүрээнд томоохон худалдааны төв, сүлжээ, хүнсний дэлгүүр, зах, агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын удирдах бүрэлдэхүүний уулзалтыг өнөөдөр НОБГ-т зохион байгууллаа.

Энэ үеэр Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал, стратегийн команд штабын сургуулийн бодлого, үйл ажиллагаа болоод байгууллагуудын оролцоо, үүргийн талаар нэгдсэн мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулт өглөө.

Уулзалтад томоохон худалдааны төв, сүлжээ, хүнсний дэлгүүр, зах, агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын 100 гаруй удирдах бүрэлдэхүүн, төлөөлөл оролцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах