Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдаа, үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг хэлэлцэж байна

Нийслэлийн онцгой комиссын 2020.03.10 өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын

УХ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдаа, үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг хэлэлцэж байна
Худалдаа, үйлчилгээний газруудыг үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг хэлэлцэж байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн онцгой комиссын 2020.03.10 өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу зарим худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох захирамжийн төслийг УБЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтэс, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хүнсний аюулгүй байдал хөдөө аж ахуйн хяналтын хэлтсийн дарга, холбогдох улсын байцаагч нар, Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн хэлтсийн дарга нарын хамт хэлэлцэж Хотын даргад танилцуулахаар ажиллаж байна.

Түр хугацаагаар буюу 03 сарын 16-г дуустал зогсоох аж ахуйн нэгжүүд дотор Худалдаа, үйлчилгээний цэг салбарууд, хүргэлтийн хоолны үйлчилгээ, ахуйн үйлчилгээний газрууд, авто засвар, худалдааны төвүүд, түргэн үйлчилгээний цэгүүдийг хамрахаар урьдчилсан төлөвлөгөө гаргаад байна.

Хуваалцах