Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-ийн харьяаллаас гаргана гэв

МУИС-ийн харьяа Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль туурга тусгаар болох хүсэлтээ салбарын яамандаа уламжилжээ.

О.
О.Шинэтуяа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-ийн харьяаллаас гаргана гэв
Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургуулийг МУИС-ийн харьяаллаас гаргана гэв. Зураг: МҮОНРТ

МУИС-ийн харьяа Худалдаа Үйлдвэрлэлийн дээд сургууль туурга тусгаар болох хүсэлтээ салбарын яамандаа уламжилжээ. Тэдний үзэж буйгаар "МУИС салбар сургуулиудаа цөөлж, тус сургуулийн харьяанд байсан Улаанбаатар их сургууль туурга тусгаар болсон. Гэтэл 90 жил эдийн засгийн түүхийг бичилцсэн сургууль ийнхүү их сургуулийн нөмөрт байгаад байж болохгүй" гэсэн байна. Энэ талаар салбарын яамнаас тодруулахад, үүнд тодорхой хариу гаргаагүй байгаа гэлээ. Харин сургуулийн удирдлагууд болоод оюутнуудын хувьд сургуулиа туурга тусгаар болгох асуудлыг нааштай хүлээн авч, шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа ажээ. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Хуваалцах