Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Худалдааны газруудад илэрдэг нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд

Худалдааны газруудад илэрдэг нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Худалдааны газруудад илэрдэг нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд
Худалдааны газруудад илэрдэг нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд. Зураг: МҮОНРТ

Худалдааны газруудад илэрдэг нийтлэг зөрчлүүд, анхаарах асуудлууд:

1.Дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах журам батлуулан мөрдөж ажилладаггүй,

2.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл хөтөлдөггүй,

3.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний буцаалт болон татан авалтын бүртгэлийг хөтөлдөггүй,

4.Барааны баталгаажилт, дагалдах баримтыг хэрэглэгчдэд олгодоггүй,

5.Зориулалтын барааны агуулахгүй, худалдаанд бэлтгэх болон ажиллагсдын амрах, хувцас солих өрөөгүй,

6.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг, шошгонд тусгагдах шошгын мэдээлэл дутуу, шаардлага хангаагүй, дагалдах шошгогүй,

7.Хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, худалдаалалтын явцад хөргөгч, хөлдөөгчний температурын заалтыг хянаж бүртгэл хөтөлдөггүй,

8.Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдаалж байсан,

9.Түргэн гэмтэх, кремтэй бүтээгдэхүүн, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хуушуур, бууз, пирошки худалдаалдаг, / худалдаалах нөхцөл хангагдаагүй/

10.Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг зориулалтын тоноглогдсон тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүй,

11.Ажиллагсад нь ажлын байрандаа ажлын зориулалтын хувцас хэрэгсэл өмсөж хэвшээгүй,

12.Худалдааны газрын барилга, байгууламжийн төлөвлөлт, шийдэл нь үйлчилгээний технологийн урсгалыг хангаагүй,

13.Ажиллагсдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх шинжилгээнд хугацаанд нь бүрэн хамруулдаггүй зэрэг зөрчлүүд илэрдэг тул цаашид үйл ажиллагаандаа анхаарч ажиллахыг ЗӨВЛӨЖ байна

Хуваалцах