Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлэг болов

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, BEST хөтөлбөр, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ хамтран “Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлэг болов
“Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлэг болов. Зураг: МҮОНРТ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, BEST хөтөлбөр, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо ТББ хамтран “Худалдааны салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах, салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх” хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт хүнс үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчд, судлаачид болон төрийн байгууллагын төлөөлөл 80 гаруй хүн оролцлоо. Хэлэлцүүлгийн зорилго нь үйлдвэрлэл, худалдааны салбарын уялдаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, оролцогчдоос гарч буй санал санаачилгыг нэгтгэн бодлого тодорхойлогч нарт хүргэх, үйлдвэрлэлийг дэмжих худалдааны салбарын бодлого, төлөвлөлтөд уялдаа, хамтын ажиллагааг бий болгох, гарц, шийдлийг тодорхойлох, үйлдвэрлэлийн зах зээлд өрсөлдөх чадавхыг нь нэмэгдүүлэх, олон улсын худалдааны сайн туршлагаас суралцах, эх оронч хамтын ажиллагааг өргөжүүлж сэдэлжүүлэхэд чиглэгдэж байв.

Хэлэлцүүлэгт оролцсон судлаачид, худалдаа, хүнсний салбарын төлөөллүүд тус салбарт хууль эрх зүй, бодлогын өөрчлөлт шаардлагатай байна гэдэгт санал нэгдлээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах