Худалдааны салбарын нийт борлуулалт өмнөх оны мөн үеэс 4.2 хувиар өслөө
Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 698.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 (1.7хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 891.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.8 (6.2хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.
Мэдээллийн алба

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны 2 дугаар сард 1.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 63.4 (4.2хувь) тэрбум төгрөгөөр өслөө. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 698.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11.6 (1.7хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 891.5 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 51.8 (6.2хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Худалдааны салбарын борлуулалтын 56.1 хувь нь бөөний худалдаа, 43.9 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


















