Худалдан авалт хийхдээ он, сар, орц найрлагыг нь шалгаж авч байхыг анхааруулж байна
МХЕГ-ын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хйигдэж байна. Шалгалтаар хүнсний
Мэдээллийн алба


МХЕГ-ын даргын баталсан 01/12 тоот удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, супермаркет, худалдааны төвүүдэд хяналт шалгалт хийгдэж байна.Шалгалтаар хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа дуусах дөхсөн бүтээгдэхүүн хүүхдийн бэлгэнд боох, үнэ хямдруулан зарах зөрчил илэрч байгаа тул хэрэглэгчдийг хүүхдийн бэлгээ сонгохдоо шошгын мэдээлэл /үйлдвэрлэгчийн нэр, хаяг, бүтээгдэхүүний нэр, үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хэрэглэж дуусах хугацаа, хадгалах нөхцөл, тэжээллэг чанар, орц найрлага, хэрэглэх арга, хориглох заалт/-тэй сайтар танилцаж худалдан авалт хийхийг сэрэмжлүүлж байна.


















