Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

Хүдэр баяжуулах цехийг ажиллуулж эхэллээ

Баянхонгор аймгийн ХАМО иргэдийн ТББ-ын төлөөлөл орон нутгийн удирдлагуудад тавьсан хүсэлтийн дагуу зөвшилцөлд хүрч, Хүдэр баяжуулах цехийг нэг сарын хугацаагаар ажиллуулахаар болжээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хүдэр баяжуулах цехийг ажиллуулж эхэллээ
Хүдэр баяжуулах цехийг ажиллуулж эхэллээ. Зураг: МҮОНРТ

Баянхонгор аймгийн ХАМО иргэдийн ТББ-ын төлөөлөл орон нутгийн удирдлагуудад тавьсан хүсэлтийн дагуу зөвшилцөлд хүрч, Хүдэр баяжуулах цехийг нэг сарын хугацаагаар ажиллуулахаар болжээ.

ХАМО иргэд хэлэхдээ, “Бид тус цехэд үйл ажиллагаа явуулахын хажуугаар өмнө хуримтлагдсан үлдэгдэл чулуугаа янзалж цэгцэлнэ” гэдгээ онцолж байв. Баянхонгор аймгийн төвд хууль бус, гар аргаар алт ялгах ажил хийж байсныг илрүүлж, холбогдох газруудын үйл ажиллагааг зогсоох үеэр Хүдэр баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн зогсоогоод байсан юм. Ийнхүү ХАМО иргэдийн төлөөлөл орон нутгийн удирдлагад хандаж, үйл ажиллагаа явуулах хүсэлт тавьсан нь ХАМО иргэдийн амьдралын шаардлагатай холбоотой гэдгийг төлөөллүүд нь хэлж байгаа юм. Тус Хүдэр баяжуулах цехийг орон нутгийн өмч болгох тал дээр талууд хэлэлцэж байгаа аж.

http://www.montsame.gov.mn Баянхонгор аймаг Б.Мөнхзул

Түлхүүр үг:Уул уурхай
Хуваалцах