Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд зориулсан аялал зохиогдлоо

Хүүхэд хөгжил судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэгч хүүхдийн зан үйлд эерэгээр нөлөөлөх нь” төслийн хүрээнд хурдан морь унаач хүүхдүүдийн 2017 оны шинэчилсэн судалгааг үндэслэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд зориулсан аялал зохиогдлоо
Хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдэд зориулсан аялал зохиогдлоо. Зураг: МҮОНРТ

Хүүхэд хөгжил судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөр эрхлэгч хүүхдийн зан үйлд эерэгээр нөлөөлөх нь” төслийн хүрээнд хурдан морь унаач хүүхдүүдийн 2017 оны шинэчилсэн судалгааг үндэслэн ХУД-ийн 14-р хорооны хурдан морь 2-оос дээш жил унасан 41 хүүхдийг сонгон, “Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор”-т тэдний хүүхэд насны гэгээн дурсамжийн нэгээхэн хэсгийг бичилцэн, хэрэгцээ сонирхол зэргийг тандан шинжилж, мэдлэг зан үйлд нь эерэг дэмжлэг үзүүлэх зорилгоор нэг өдрийн аяллыг Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс зохион байгууллаа.

Хөтөлбөрийн дагуу хүүхдүүдийн зан үйлд эерэгээр нөлөөлөх олон ажил хийгдсэн ба “Би- чи-харилцаа” харилцааны тухай бүлгийн ажил, “Халуун сандал” хандлагын тухай бүлгийн ажил, “Хамтдаа” олон улсын хүүхдийн тойрон бүжиг, “Од эрхсийн орноор” одон орны талаар мэдээлэл өгч, одон орноор аялуулж, “Би хэн бэ”, “Бидний сонголт” сэдвүүдээр сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх сургалтууд орж, бусад цагуудаар хөгжөөнт тоглоом, байгаль орчинтой танилцуулах арга хэмжээнүүд боллоо.

Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн тухайн өдрийн сэтгэгдэл, хүсэл мөрөөдлийг бичүүлсэн хуудсан дээрээс харахад анх удаа хүүхдийг хүндэтгэсэн сайхан орчинд орж ирсэн тухай, морь унах буюу хөдөлмөр эрхлэхээс хөндийрч өөр мэргэжилтэй болох хүсэлтэй хүүхдүүд олон байсныг тандалт хийсэн.

Аяллын үр дүнд хөдөлмөр эрхлэгч хүүхдүүд гадаад мэдээлэлгүйгээс мөн өөрийн биш гэр бүлийн гишүүдийн шаардлагаас болж айлд хурдан морь унахаас гадна хүнд хүчир ажил хийж байгаа нь хүүхдийн эрхэнд ноцтой халдсан үйлдэл гэж харагдаж байна. Үүнээс үзэхэд хүүхдүүдийн сэтгэл зүй, харилцаа хандлагад нөлөөлөх ажил хийхээс гадна тэдний эцэг эх асран хамгаалагчдад чиглэсэн ажил ихээр хийх ёстой гэж дүгнэлт гарсан байна.

Хуваалцах