Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэлээ

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас есөн хөтөлбөр төслийг хэрэгжүүлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэлээ
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг нэгтгэлээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр салбарын яамнаас есөн хөтөлбөр төслийг хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд л гэхэд 45.8 мянган ажлын байрыг бий болгосон байна. Гэхдээ эдгээрийн тал орчим хувь нь л байнгын ажлын байр юм.

Тиймээс дээрх хөтөлбөрүүдийг шинэчлэн нэгтгэж тав болгон тогтоолоор баталсан байна. Үүнд, хувиараа хөдөлмөр эрхлэгч, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох, ажлын байр хадгалах, залуучууд мэргэжлийн боловсрол сургалтын байгууллага төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих, малчны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэсэн хөтөлбөрүүд багтаж байна.

Эдгээр хөтөлбөр нь бүхэлдээ байнгын ажлын байрыг бий болгоход чиглэнэ. Мөн бэлэн мөнгөнөөс илүү ажлын байр болон тоног төхөөрөмж зэрэгт нь хөнгөлөлт урамшуулал олгодог хэлбэрээр явах юм гэж Хөдөлмөрийн сайд С.Чинзориг хэллээ.

Хуваалцах