Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төслийг хэлэлцлээ

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төсөл, Ажиллах хүчний судалгааны үзэл баримтлал, түүврийн дизайн, асуулга, нөхөх зааврын төслийг хэлэлцлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төслийг хэлэлцлээ
Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төслийг хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Үндэсний статистикийн хорооны өнөөдрийн Даргын зөвлөлийн хурлаар Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлалын төсөл, Ажиллах хүчний судалгааны үзэл баримтлал, түүврийн дизайн, асуулга, нөхөх зааврын төслийг хэлэлцлээ.

ҮСХ нь Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагатай хамтран Хөдөлмөрийн статистикийг сайжруулах болон үндэсний статистикийн чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг болох олон ажлуудыг хэрэгжүүлдэг. Тиймээс Олон Улсын Хөдөлмөрийн Статистикчдын 19, 20-р бага хурлаас гаргасан тогтоолын дагуу Монгол Улсад мөрдөгдөж буй “Хөдөлмөр эрхлэлт, ажиллах хүчний статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ыг шинэчлэх шаардлага бий болсон ба энэхүү шинэчлэлийн хүрээнд ҮСХ болон ХНХЯ хамтран ажиллаж байна.

Энэхүү аргачлалыг шинэчилснээр Хөдөлмөрийн зах зээлийн нөхцөл байдлыг илүү нарийвчилсан мэдээлэл, тэр дундаа хөдөлмөрийн дутуу ашиглалтыг бүрэн харуулах статистик үзүүлэлтийг бий болгон, улмаар бодлого боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.

Хуваалцах