Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Дундговь аймагт ажиллаж байна
Түүнчлэн тус аймгийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, салбарын албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсов.
Мэдээллийн алба


ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Мэдээллийн технологийн төвийн дарга Д.Даваажаргал, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын мэргэжилтэн Ц.Одсүрэн нар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Профайлинг” үйлчилгээг улсын хэмжээнд нэвтрүүлж буй явцтай танилцаж, хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдээс санал авах, зөвлөгөө өгөх зорилгоор есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллаж байна.Түүнчлэн тус аймгийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээний өнөөгийн байдалтай танилцаж, салбарын албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг сонсов гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ.


















