Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагууд дүүргүүдэд ажиллалаа

Тэрбээр салбарын албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого зорилт, шинээр хэрэгжих арга хэмжээг танилцуулан, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг нь сонссон юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагууд дүүргүүдэд ажиллалаа
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын удирдлагууд дүүргүүдэд ажиллалаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай 2023 оны аравдугаар сарын 26-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон 9 дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст ажиллалаа.

Тэрбээр салбарын албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого зорилт, шинээр хэрэгжих арга хэмжээг танилцуулан, тэдний өмнө тулгамдаж буй асуудал, бэрхшээл, санал хүсэлтийг нь сонссон юм.

Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа болон нийгмийн халамжийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай танилцаж, үйлчилгээг цаг тухайд нь хүндрэл бэрхшээлгүйгээр иргэдэд хүргэх, халамжийн нэгдсэн систем ehalamj.mn-ийн хэвийн ажиллагааг хангах, Хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн систем e-job.mn-ийн ашиглалтыг сайжруулах арга замын талаар мэдээлэл солилцож, төсөл хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнг сайжруулах, ил тод байдлыг хангах, жилийн эцсийн ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгөв.

Энэ үеэр Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын дарга Б.Мөнхбаяр ХХҮЕГ-ын Захиргааны хэлтсийн дарга Д.Ичинноров, Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэн, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Баасандорж, нар албан хаагчдын асуултад хариулж, салбарын бодлого чиглэл, цаашид хэрэгжүүлэх зорилтын талаар мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.

Эх сурвалж: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хуваалцах