Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр болно

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14:00 цагт болно.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр болно
Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр болно. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээр өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны байранд 14:00 цагт болно. Засгийн газрын хуралдаанаас нэмэлт хэлэлцээнд баримтлах Засгийн газрын чиглэлийг дэмжиж, Засгийн газрыг төлөөлөх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг баталсан Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтсон байна.

Энэ дагуу Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын 2017-2018 оны хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээг өнөөдөр эхлүүлэхээр болжээ.
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийг Засгийн газар, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран 2017 оны нэгдүгээр сарын 19-нд байгуулсан юм.

Уг хэлэлцээртэй холбоотойгоор нэмэлт хэлэлцээр байгуулж, тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг ирэх онд үе шаттайгаар нэмэгдүүлэх саналыг МҮЭХ-ноос ирүүлсэн. Мөн Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооноос Засгийн газарт шаардлага хүргүүлж, ажил хаялт зохион байгуулж байгаа. Тиймээс нэмэлт хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцах юм байна.

Эх сурвалж: ХНХЯ

Хуваалцах