Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдлаа

Хурлаар Хөдөлмөр, нийгмийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа хороо, зөвлөлийн үйл ажиллагааны талаарх танилцуулга,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдлаа
Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралдлаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороо хуралджээ. Хурлаар Хөдөлмөр, нийгмийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд ажиллаж байгаа хороо, зөвлөлийн үйл ажиллагааны талаарх танилцуулга, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл, Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээрийн хүрээнд “Өндөр настны тэтгэвэр тогтоолгох нас нэмсэн, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбогдуулан эдийн засаг, нийгмийн нөлөөллийн үнэлгээ судалгаа хийж, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах” талаарх асуудлыг хэлэлцэв.

МҮЭ-ийн холбооны зүгээс тус хорооны хурлаар Засгийн газарт хүргүүлсэн шаардлага болох тэтгэврийн нас, зарим төрлийн татварыг нэмсэн асуудал болон нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлыг хэлэлцэх санал гаргалаа. Дээрх асуудлаар Ажлын хэсэг гарган, энэ сарын 20-ны дотор санал дүгнэлтээ гаргахаар талууд тогтлоо.

Эх сурвалж: МҮЭХ

Хуваалцах