Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөр зуслан 3 дахь жилдээ хэрэгжиж байна

Өмнөговь аймагт хүүхдийн хөдөлмөр зуслан 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Аймгийнхаа аль нэг сумын малчин, тариаланч айлыг түшиглүүлэн гэр, хоол хүнсийг

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөр зуслан 3 дахь жилдээ хэрэгжиж байна
Хөдөлмөр зуслан 3 дахь жилдээ хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт хүүхдийн хөдөлмөр зуслан 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Аймгийнхаа аль нэг сумын малчин, тариаланч айлыг түшиглүүлэн гэр, хоол хүнсийг “Бид хамтдаа” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Хүүхэд хөгжлийн түлхүүр” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэж нэг ээлжиндээ 20 сурагчийг 7 хоногийн хугацаатай малчин айлд монгол ахуйд сургаж байгаа юм.

Жилд 4 ээлж амрах бөгөөд нийт 80 хүүхдийг мал маллах арга ухаан, сүү цагаан идээ боловсруулах, монгол гэрийг барих, уяа дээс сүлжих томох, ишиг хурга ялгах, үхэр ямаа саах зэрэгт сургаж байна.

Сурвалжлагч: А.Үүрийнтуяа

Хуваалцах