Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Хөдөлмөрийн амт-2019" үзэсгэлэн худалдаа болно

Төв аймгийн Засаг даргаас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж жилд таваас доошгүй удаа үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Хөдөлмөрийн амт-2019" үзэсгэлэн худалдаа болно
"Хөдөлмөрийн амт-2019" үзэсгэлэн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Төв аймгийн Засаг даргаас үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж жилд таваас доошгүй удаа үзэсгэлэн худалдааны үйл ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан.

Энэ хүрээнд аймгийн хэмжээнд жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчид, баялаг бүтээгчид, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, борлуулалтыг нь нэмэгдүүлэх зорилгоор дөрөвдүгээр сарын 12, 13-ны өдрүүдэд "Зуунмод" соёл амралтын хүрээлэнд “Хөдөлмөрийн амт-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаанд мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, хүнсний ногоо, цагаан идээ, өндөг, аж үйлдвэрийн бараа болон бэлэг дурсгалын зүйл, арьсан эдлэл зэрэг 27 сумын нэрийн хуудас болсон бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгдэх юм байна.

Үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг нэмэлт өртөггүйгээр, үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд худалдан авах боломжтой аж.

Хуваалцах