Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах мэргэшүүлэх сургалт болж байна
Онцгой байдлын ерөнхий газрын даргын баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах зарим арга хэмжээний тухай” 01 албан даалгаврын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаалаар алба хаагчдыг мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж байна.
Мэдээллийн алба

Сургалтын хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээ хийх, зааварчилгаа танилцуулах, хөдөлмөр хамгааллын хувцас болон хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн ашиглалтын талаар мэдлэг, мэдээлэл олгож байгаа юм. Сургалтад Аврах анги, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах ангийн захирагч, салааны захирагч, гал сөнөөгч амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин нарын нийт 35 алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг “Ололт амжилтын түлхүүр” ХХК-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл үргэлжилнэ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.