Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна. Зураг: МҮОНРТ

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизэд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан сонгон шалгаруулж авна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

- Инженерийн /цахилгааны инженер бол давуу тал болно/ чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн
- ХАБЭА-н мэргэжлийн гэрчилгээ, сертификаттай байх,
- ХАБЭА-н чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм журмыг бие даан хэрэгжүүлэх,тайлбарлан таниулах чадвартай
- Мэргэжлийн зааварчилга, зөвлөгөө өгөх, хяналт тавих чадвартай,
- ХАБЭА-н чиглэлээр сургалт зохион байгуулах, хичээл заах чадвартай
- Бичиг баримт боловсруулах, хөтлөх чадвартай
- Хариуцлагатай, зарчимч, бүтээлч сэтгэлгээтэй, идэвх санаачлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, багаар болон бие даан ажиллах чадвартай
- Багаар ажиллаж, ачаалал даах чадвартай, харилцааны соёлтой
- Ажлын болон хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлага хүлээх чадвартай

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:

- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл
- Дэлгэрэнгүй анкет, 2 хувь цээж зураг /www.mnb.mn сайтын “Бусад” гэсэн хэсэгт буй МҮОНРТ-ийн ажилтны анкетыг бөглөх/
- Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
- Урьд ажиллаж байсан байгууллага, хувь хүний тодорхойлолт
- Нийгмийн даатгалын дэвтрийн тушаалтай хэсгийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчид дээрх материалыг бүрдүүлэн битүүмжилсэн дугтуйд хийж 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 17:00 цаг хүртэл хугацаанд доорхи хаягаар ирүүлнэ үү.

Хаяг: Баянгол дүүрэг, Хувьсгалчдын зам-3,
Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевизийн байр
Хүний нөөцийн алба Утас: 325802

Хуваалцах