Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын цахим институттэй хамтран зохион байгуулж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “ХАБЭА-18” сургалт эхэллээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхэллээ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох сургалт эхэллээ. Зураг: МҮОНРТ

Онцгой байдлын ерөнхий газраас Монголын цахим институттэй хамтран зохион байгуулж байгаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох “ХАБЭА-18” сургалт эхэллээ. Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газрын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан 30 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтыг Монголын цахим институтийн сургагч багш нар удирдан явуулж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем, удирдлагын тогтолцоо, шаардлага, баримт бичиг боловсруулах сэдвийн хүрээнд мэдээлэл өгөх юм.

Мөн гамшиг ослын үед ажиллах алба хаагчдын болон тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хэрхэн хангах чиглэлээр сургалтыг зохион байгуулна.

Тус сургалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилж, сургалтанд хамрагдсан алба хаагчдад сертификат гардуулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хуваалцах