Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно

Өнөөдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно. Эрх чөлөөний талбайд болох тус аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны нээлт болно. Эрх чөлөөний талбайд 10:00 цагт болох тус аяны нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хороо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, МҮЭ-ийн холбоо, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс зэрэг төрийн болон ТББ-уудын төлөөлөл оролцох юм.

Манай улс 2012 оноос эхлэн “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэлхийн өдөр”-ийг угтан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” өрнүүлж, жил бүрийн 4 дүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандарт, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг улсын хэмжээнд шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулах, идэвхжүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэх мэдлэг, дадлага, чадварыг иргэддээ олгох зорилт тавьж, 7 дахь жилдээ сарын аяныг улсын хэмжээнд өрнүүлж байна.

Хуваалцах