Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо

ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв” нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо. Зураг: МҮОНРТ

ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв” нь “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт” зохион байгуулах эрх бүхий байгууллага боллоо.

Тус төв нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвөөс олгодог Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах шалгуур үзүүлэлтүүдийг хангасны үндсэн дээр ХАБЭА-н сургалт зохион байгуулах эрх бүхий гэрчилгээтэй болоод байна.

Ингэснээр аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эздийн болон шинээр ажилд орж байгаа иргэний сургалт, цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг ажилтан, химийн хорт бодис хэрэглэж байгаа ажилтны сургалт зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн бүх төрлийн сургалтуудыг зохион байгуулах боломжтой боллоо гэж ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв”-өөс мэдээллээ.

Хуваалцах