Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн академиа нээлээ

"Мон-Алтиус Цагаанбаатар" жүдо бөхийн академид хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас гадна олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар багшлах аж.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн академиа нээлээ
Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар өөрийн академиа нээлээ. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга Х.Цагаанбаатар жүдо бөхийн "Мон-Алтиус Цагаанбаатар" академи байгуулсан. Тэгвэл тус академи энэ сараас үйл ажиллагаагаа эхэлж байгаа аж.

"Мон-Алтиус Цагаанбаатар" жүдо бөхийн академид хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатараас гадна олон улсын хэмжээний мастер Ч.Болдбаатар, С.Баяртүвшин нар багшлах аж.

Дээрх академийн бүртгэл өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх бөгөөд эхний ээлжид дөрвөн бүлэгт 200 хүүхэд элсүүлж, бэлтгэх юм байна.

Хуваалцах