Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Соёл, спорт

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Нур-Султаны дэвжээнээс хүрэл медаль хүртлээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 68 кг-н жинд зодоглосон “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл, “Москва-2010”, “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алт, “Будапешт-2013”-ын мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын “Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний “Алтан Гран-при” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, “Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг Нур-Султаны дэвжээнээс хүрэл медаль хүртлээ.

Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа өрсөлдсөн тэрбээр эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр ялсан. Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан юм. Тэгвэл өчигдөр дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан. Ийн хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Алла Черкасоваг 2:2-оор ялж, “бөмбөрцөгийн хүчтэн” гэдгээ тод томруунаар харууллаа.

Хуваалцах