Хөдөлмөрийн хуульд нарийвчилсан зохицуулалт хийнэ
Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж өгөх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна. Тодруулбал, өвчтэй эцэг эхээ асардаг, эсвэл 0-7 хүртэлх насны хүүхдээ сургуульд цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажлаасаа хоцорсон ир
Мэдээллийн алба

Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах заалтыг хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад оруулж өгөх хэрэгтэй гэж албаныхан үзэж байна. Тодруулбал, өвчтэй эцэг эхээ асардаг, эсвэл 0-7 хүртэлх насны хүүхдээ сургуульд цэцэрлэгт нь хүргэж өгөөд ажлаасаа хоцорсон иргэдийг гэр бүлийн шалтгаанаас нь хамаарч, ажлаас нь халхыг олон улсад хууль бус үйлдэл гэж үздэг.
Гэтэл манай улсын хөдөлмөрийн харилцаанд энэ төрлийн зөрчил багагүй илэрч байна. Тухайлбал, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд он гарсаар Гэр бүлийн хариуцлага бүхий ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийг зөрчсөн 50 гаруй гомдол ирсэн гэж тус холбооны хуулийн мэргэжилтэн н.Саранцацралт өнөөдөр болсон хөдөлмөрийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр онцлолоо.


















