Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо
АНУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх "Эв санааны нэгдэл" төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт энэ сарын 18-22-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбоонд ажиллаж байна.
Мэдээллийн алба

АНУ-ын Үйлдвэрчний эвлэлийн холбооны дэргэдэх "Эв санааны нэгдэл" төвийн Хуулийн бодлогын газрын дарга Жефри Скот Вокт энэ сарын 18-22-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбоонд ажиллаж байна.
Жефри Скот Вокт нь МҮЭХ, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл, албан бус салбарт ажиллагсдыг зохион байгуулах асуудлаар зөвлөгөө өгөхөөр МҮЭ-ийн холбооны урилгаар хүрэлцэн иржээ.
Тэрээр МҮЭ-ийн холбооны төлөөллийн хамт МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар, тус холбооны Гадаад харилцаа, үйл ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Н.Золбоо нартай Хөдөлмөрийн хуулийн шинэчлэлийн асуудлаар санал солилцох уулзалт хийсэн байна.


















