Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Улс төр

Хөдөлмөрийн хуулийн төсөлд саналаа өгч болно

Хөдөлмөрийн сайдын өнгөрсөн оны холбогдох тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөлмөрийн хуулийн төсөлд саналаа өгч болно
Хөдөлмөрийн хуулийн төсөлд саналаа өгч болно. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрийн сайдын өнгөрсөн оны холбогдох тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсэг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.

Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг Хөдөлмөрийн яамны веб сайтад байрлуулж, цахим хэлэлцүүлгийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулж байгаа ажээ.

Иргэд саналаа 262624, 62263034 дугаарын утсаар болон alimaa@mol.gov.mn, maya@mol.gov.mn цахим хаягаар ирүүлж болно.

Хуваалцах