Хөдөлмөрийн статистикчдын олон улсын XX бага хурал болж байна
НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ирэх онд тус байгууллагын 100 жилийн ой болох юм. Харин энэ жил Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна.
Мэдээллийн алба



НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд ирэх онд тус байгууллагын 100 жилийн ой болох юм. Харин энэ жил Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элссэний 50 жилийн ой тохиож байна.Уг байгууллагаас 5 жил тутамд “Хөдөлмөрийн статистикчдын олон улсын бага хурал”-ыг 1923 оноос хойш зохион байгуулж байгаа бөгөөд хурлын гол чиглэл нь хөдөлмөрийн статистикийн олон улсын стандартын сэдвүүдээр хэлэлцэн, зөвлөлдөж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Хөдөлмөрийн статистикийн стандартыг ОУХБ-ын Удирдах Зөвлөлөөс тогтоох явдал юм.Энэхүү хурлын 20 дахь удаагийн хурал нь Швейцарын Женев дэх ОУХБ-ын төв байранд энэ сарын 10-нд эхэлсэн.Хурлаар “Хөдөлмөр эрхлэлтийн статусын олон улсын ангилал (ICSE-93)”, “Ажил, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн дутуу ашиглалтын статистик стандарт”-тай холбоотой ОУХС-ын 19-р бага хурлын тогтоолын хэрэгжилтийн талаарх шинэчлэлт, “Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн статистик стандарт”, “Хөдөлмөрийн шилжилт хөдөлгөөн болон албадан хөдөлмөр эрхлэлтийн статистик стандарт”, “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030”-ын хэрэгжилтэд хяналт тавих шалгуур үзүүлэлтүүд зэрэг сэдвүүдээр хэлэлцэж байна.Уг “Хөдөлмөрийн статистикчдын олон улсын 20 дугаар бага хуралд манай улсаас Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа, Бодлого төлөвлөлтийн газрын Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын стратеги, хууль тогтоол хариуцсан ахлах мэргэжилтэн С.Үржинбадам нар оролцож байна.Хөдөлмөрийн статистикчдын олон улсын 20-р бага хурал энэ сарын 19-н хүртэл үргэлжилнэ.


















