Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болж байна
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна. 1999 оноос хойш шинэчлээгүй энэ хууль нь нийгмийн хөгжлийг дагасан шинэ хөдөлмөрийн харилцаануудыг зохицуулах
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд болж байна. 1999 оноос хойш шинэчлээгүй энэ хууль нь нийгмийн хөгжлийг дагасан шинэ хөдөлмөрийн харилцаануудыг зохицуулах чадамжийн хувьд хязгаарлагдмал болсон. Тиймээс шинэчлэн боловсруулсан хуулийн төсөлд 12 томоохон өөрчлөлтийг оруулж УИХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна гэж Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг ярилаа.
Хуулийн төсөл 13 бүлэг, 127 зүйлтэй байна. Хэрэв хуулийн төслийг хэлэлцээд батлавал хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой 18 орчим хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж салбарын сайд хэллээ.


















