Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан долоон мянга орчим иргэн аж ахуйн нэгжийн 52.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ
Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ. Зураг: МҮОНРТ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан долоон мянга орчим иргэн аж ахуйн нэгжийн 52.4 тэрбум төгрөгийн зээл төлөгдөөгүй байна. Энэ мэдээллийг “шилэн” ажиллагааны хүрээнд олон нийтэд нээлттэй байдлаар shilen.gov.mn сайтад байршууллаа.

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар 68 мэдээллийг 98 шалгуур үзүүлэлтээр үнэлж, шилэн болгосноор иргэд нээлттэй мэдээлэл авах боломж бүрдэж байна гэж Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал дөнгөж сая мэдээллээ.

Mongolian National Radio · Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ

Хөдөө аж ахуйг дэмжих сангаас нийт 10325 зээлдэгч зээл авчээ. Эхний ээлжид 7 мянга орчим иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн мэдээллийг ил болгосон бол үлдсэн 4 мянга орчим зээлдэгчийн мэдээлэл энэ долоо хоногт багтаж shilen.gov.mn сайтад байрших юм байна.

Мэдээлэл хариуцагч байгууллагуудын өөрсдийнх нь мэдээлэлд үндэслэн эдгээр датаг ил болгосон. Цаашид энэ ажил үргэлжилнэ. Тиймээс аливаа асуудалд дам сургаар бус бодитоор хандаж дүгнэлт хийх боломжийг “шилэн” ажиллагааны хүрээнд олон нийтэд олгож байна гэж ойлгох хэрэгтэйг Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал нэмж хэлсэн юм.

Хуваалцах